Үзэсгэлэн худалдаагаар 23.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-20 22:15:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сэлэнгэ ургац - 2021” үзэсгэлэн худалдаа хоёр өдрийн турш амжилттай болж дууслаа. 

Дээрх үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн 10 сумын 60 аж ахуйн нэгж, иргэд оролцжээ. Тэд 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж, 23.5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Уламжлал болсон энэхүү арга хэмжээ нь ард иргэдийн хэрэгцээг хямд үнэтэй, чанартай, эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах. Цаашлаад аж ахуйн нэгж, иргэдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах. Мөн худалдааны түншлэл тогтоох, харилцан туршлага солилцох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зэрэг хэд хэдэн үндсэн зорилгыг агуулдгаараа онцлогтой юм.

Үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний гол нэр төрлийн шинэ ургацын төмс, сонгино, лууван, саримс, байцаа, даршилсан ногоонууд, цагаан идээ, ноос ноолууран эдлэл, тарьц суулгац, цагаан идээ зэрэг нийтлэг бүтээгдэхүүн элбэг байв. Харин энэ удаа зөгийн лаваар хийсэн, 7 цаг асдаг анхилуун үнэртэй лаа, эко гар нүүрийн болон барааны саван гэсэн содон бүтээгдэхүүн шинээр нэмэгдсэн нь худалдан авагчдын эрэлт хэрэгцээнд нэлээд таалагдаж байв.

 

Холбоотой мэдээ