Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-20 20:06:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийг 1927 онд байгуулсан бөгөөд 40 эмч, ажилтантай, жилд давхардсан тоогоор 13137 хүнд үзлэг оношлогоо хийж, 343 хүн хэвтэн эмчлүүлдэг ачаалал ихтэй, анхан шатны эмнэлгүүдийн нэг юм.


Одоогийн ашиглаж байгаа байр нь 2012 онд ашиглалтад орсон 2 давхар, 19 өрөөтэй байр бөгөөд өрөө тасалгааны хүртээмж муу учраас хуучин, эмнэлгийн шаардлага хангахгүй байрыг ашиглаж байна. Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ая тухтай хүргэх зорилгоор Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг улсын төсвийн 882 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барихаар болж шав тавилаа.

Энэхүү өргөтгөлийн барилга барьснаар эмч, ажилтнууд ая тухтай орчинд ажиллах, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд  орчин үеийн стандартад нийцсэн орчин, нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэх ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ