Малчид иргэдийн оролцоотойгоор өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-10-20 19:07:12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт малчид иргэдийн оролцоотойгоор 766 тн гар тэжээл бэлтгээд байна. 

Засгийн газрын 2021 оны 221 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 100 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд сум тус бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөө ирсэн. Аймгийн аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэх тооцоо судалгааг хийж 250 тн өвс, 150,0 тн тэжээл бэлтгэхээр болсон. Үүнийг бэлтгэхэд орон нутгийн төсвийн 300 сая төгрөгийг төсөвлөжээ. 

Аймгийн хэмжээнд хадлан тэжээл бэлтгэх боломж тааруу тул хадлан сайн гарсан аймгуудын аж ахуйн нэгж, хадлангийн бригадтай гэрээ байгуулан, өвс, тэжээл татах яриа хэлцлийг сумдын удирдлагууд хийж татаж эхэлсэн байна. Мөн малчид иргэдийн оролцоотойгоор 9000 тн өвс хадлан, 3000 тн гар тэжээл, 6000 тн хужир шүү бэлтгэх албан даалгавар өгсөн. Одоогийн байдлаар 3138 тн өвс хадлан, 766 тн гар тэжээл, 38,0 тн үйлдвэрийн тэжээл, 4900 тн хужир шүү татаад байна. 

Холбоотой мэдээ