Хог хаягдлыг ангилан ялгах хэсгийг тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-20 18:18:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёлын санаачилгаар сумын ЗДТГ-т Хог хаягдал ангилан ялгах зориулалтын хэсгийг засаж тохижууллаа. 

Баянхонгор сумын ЗДТГ, БОАЖГ-ын хамтран хэрэгжүүлж буй "Эко Баянхонгор" төслийн хүрээнд Баянхонгор аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөг боловсруулаад байна.

Уг ажлын хүрээнд хог хаягдлаа баялаг болгон эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн байгууллага, айл өрхийг хог, хаягдлаа ангилах шинэ дадлыг хэвшүүлэх, ангилсан хогийг тусгайлан ачиж, тээвэрлэх ажлыг "Цэвэр хот" ОНӨААТҮГ- тай хамтран  үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэх аж.

Холбоотой мэдээ