Эрдэнэ зуу хийдийн үзмэрийг танилцуулсан зурагт номыг хэвлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-20 17:55:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сум дахь Эрдэнэ зуу хийдээс "Их шүтээний орон Эрдэнэ зуу" номыг эмхлэн хэвлүүлж, уншигчдын хүртээл болгоод байна. Тус номд Эрдэнэ зуу хийдийн сан хөмрөгт хадгалж буй шашин, соёлын өв дурсгал бүхий 152 шүтээн, үзмэрийг гэрэл зураг, монгол, англи тайлбартайгаар нийтэлжээ.


Монголын эртний нийслэл Хархорум хотын суурин дээр байгуулсан Эрдэнэ зуу хийдийн эрт болоод эдүгээгийн түүхийн талаарх эрдэмтэн, судлаачдын зохиол, бүтээл багагүй хэвлэгдэн гарч байсан ч үзмэрүүдийг нэгтгэн гэрэл зураг, тайлбартайгаар хэвлэж байсан удаагүй юм.

Тиймээс энэхүү номыг хэвлэснээр Эрдэнэ зуу музейн хосгүй үнэт дурсгал, үзмэртэй танилцах, соёлын дурсгалыг судалгааны эргэлтэд оруулах, гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татах чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Холбоотой мэдээ