“Сүү тараг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-10-20 18:08:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Сүү тараг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Сүү тараг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Тус хөтөлбөр нь бага насны хүүхдийн өсөлт хөгжилт, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдийн хоол тэжээлийг дэмжиж байгаа юм. Чанарлаг, амин дэмээр баялаг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангаж, хүүхдэд ээлтэй хоол, тэжээл, сувиллын үйлчилгээг үзүүлснээр бие бялдрын өсөлт, дархлааг дэмжиж, хүүхдийн жингийн хоцрогдол, өвчлөл, эндэгдлийг бууруулна гэж үзэж байна. Даланзадгад суманд орон нутгийн сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч “Давхарсар” ХХК уг төслийн гүйцэтгэгч компаниар шалгарч хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
“Сүү тараг” хөтөлбөр нь 2013-2016 онд амжилттай хэрэгжиж, 4 жилийн хугацаанд 9130 хүүхдийг хамруулж байсан юм.
Холбоотой мэдээ