Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-15 19:20:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас гадаадын зарим улсад суух Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичиг гардууллаа.


Элчин сайд нарт гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэх, эх орноо сурталчлан таниулах, гадаадад амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарал хандуулах, байгаль орчин, цөлжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж, идэвх санаачилгатай, сэтгэлтэй ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч захилаа.


ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДАН АВСАН ЭЛЧИН САЙД НАР:


1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэг




2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа



3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг



4. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг



5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэн



6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаяр



7. Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржав



8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх



9. Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаяр



Холбоотой мэдээ