ДЭМБ цар тахал судлах шинэ баг бүрдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-10-15 13:44:46

ЖЕНЕВ. /DW/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн гарал үүслийн судалгааг сэргээх 26 шинжээчээс бүрдсэн багаа танилцуулжээ.


Шинжээчид мөн шинэ эмгэг төрүүлэгчдийн талаар, ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх арга замуудыг судална.


Дэлхийн хэмжээнд сүүлийн жилүүдэд МЕРС, шувууны томууны вирусүүд, Ласса, Марбург, Эбола зэрэг өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгчдийн тоо улам бүр нэмэгдэх болоод буй. Үүнтэй холбогдуулан энэ оны эхээр ДЭМБ Шинэ эмгэг төрүүлэгчдийн гарал үүслийг судлах шинжлэх ухааны зөвлөх бүлэг байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.


“Тахал, цар тахлын аюултай шинэ вирусүүд үүсэх нь жам ёсны үзэгдэл. “SARS-CoV-2” нь хамгийн сүүлд дэгдсэн нь боловч эцсийнх нь биш гэдгийг санах хэрэгтэй. Шинэ эмгэг төрүүлэгчид хаанаас үүсэж буйг судлах нь ирээдүйн тархалтаас сэргийлэхэд өндөр ач холбогдолтой юм” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдсэн байна.


Энэхүү багийн бүрэлдэхүүнд Берлиний Вирус судлалын хүрээлэнгийн дарга Кристиан Дростен, Бээжингийн Геномикийн хүрээлэнгийн профессор Юнгуи Ян тэргүүтэй судлаачид багтжээ. 

Холбоотой мэдээ