БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ шуурхай сэргээхийг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-14 18:03:23

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр албан тушаалтнууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хуралдаанаар БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ шуурхай сэргээх арга замын талаар хэлэлцлээ гэж Хөх ордон өнөөдөр мэдээлжээ.


Энэхүү хуралдаан нь БНСУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Су Хун, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар энэ долоо хоногийн эхээр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо уулзаж, БНАСАУ-тай хэлэлцээгээ сэргээх үүрэг амлалтаа дахин нотолсны дараа болсноороо онцлог юм.


Хөх ордны мэдээлснээр, хуралдаанд оролцогчид БНАСАУ хил дамнасан холбооны шугамуудаа саяхнаас сэргээгээд байгаатай холбогдуулан зогсонги байдалд ороод буй яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд холбогдох орнуудтай нягт хамтран ажиллахаар тохиролцжээ. Пёньян тэдгээр шугамыг хоёр сар орчмын турш хаасны эцэст энэ сарын эхээр сэргээсэн билээ. 

Холбоотой мэдээ