Хятадад “COVID-19” халдварын 21 тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-14 17:25:35

БЭЭЖИН. /CGTN/. Хятадын эх газарт лхагва гарагт “COVID-19” халдварын 21 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хороо өнөөдөр мэдээлэв.


Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Өвөр Монголын өөртөө засах оронд, 20 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ.


Мөн халдварын шинж тэмдэггүй 22 тохиолдол шинээр илэрснээр эмнэлгийн хяналтад байгаа шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тоо 370-д хүрчээ.


Хятадын эх газарт өнөөдрийн байдлаар халдварын 96 478 тохиолдол илэрч, 4636 хүн халдвараар нас барсан байна.


Мөн Хонконгт 12275 тохиолдол /11 962 хүн эдгэрч, 213 хүн нас барсан/, Макаод 77 тохиолдол /64 хүн эдгэрсэн/, Тайваньд 16313 тохиолдол /13742 хүн эдгэрч, 846 хүн нас барсан/ тус тус илэрчээ. 

Холбоотой мэдээ