Аймгийн төвд 12 км гүйлтийн болон дугуйн зам барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-14 12:39:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 366 дугаар захирамжаар Өлгий сумын Ховд голын эрэгт гүйлтийн болон явган хүний зам, дугуйн зам барих зураг төсөв хийх судалгааны ажлын хэсгийг тус сумын Засаг дарга Д.Есболатаар ахлуулсан байгуулсан.

Аймгийн Биеийн тамир, спортын газраас гүйлтийн болон дугуйн зам барих ажлыг аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулсан аж.

Судалгааны ажлын хэсэг өчигдөр хуралдаж, замыг Ховд голын хуучин гүүрнээс 2022 онд ашиглалтад орох шинэ гүүр, Хүүхэд залуучуудын парк, Ногоон хашаа, Найрамдал толгойг холбон нийт 12 км урттайгаар барихаар тогтжээ.

Мөн уг бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг хийлгэхээр мэргэжлийн компанитай гэрээ байгуулах шийдвэр гаргасан байна.  

Холбоотой мэдээ