Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд бага зэргийн салхитай, цас хаялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-14 11:08:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдөр А0403, А0402 дугаартай Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд тэнгэр бүрхэг, бага зэргийн салхитай, цас хаялж байна. Одоогоор зам тээврийн хөдөлгөөн хэвийн, зам даваа саадгүй байна гэж аймгийн “Сэлэнгэ АЗЗА” компаниас мэдээллээ.

Одоогоор тус байгууллагын цасны машин дээрх замын зорчих хэсгийн цасыг шүүрдэж цэвэрлэхээр ажиллаж байгаа аж. Замын зорчих хэсэгт цасан бүрхүүл үүсэж мөстсөн байна. Иймээс зорчих хөдөлгөөнд оролцож буй иргэд, жолооч нарыг хурдаа тохируулан, халтиргаа гулгаанаас болгоомжилж, дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг ”Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн зүгээс анхааруулж байна.



Холбоотой мэдээ