Хеопсын пирамидын хэмжээтэй солир дэлхийн хажуугаар өнгөрнө

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2021-10-12 12:05:58

ВАШИНГТОН. /Newsweek/. Дэлхийн хамгийн эртний, хамгийн томд тооцогддог Гизагийн их пирамид буюу Хуфугийн пирамидын /Хеопсын ч гэх нь бий/ хэмжээтэй солир энэ долоо хоногт дэлхийн хажуугаар өнгөрнө гэж Америкийн сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.


“2021 SM3” дугаартай солирыг энэ онд илрүүлсэн байна. Солир 160 метрын диаметртэй гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь Хеопсын пирамидынхаас 20 хувиар том юм.


Уг солир 10 дугаар сарын 15-нд дэлхийн хажуугаар өнгөрөх бөгөөд дэлхий рүү хамгийн ойртох зай нь 3 сая километр байх гэнэ. Энэ нь дэлхийгээс нарны аймгийн бусад гараг хүртэлх зайнаас хамаагүй бага зай боловч сар хүртэлх зайнаас 7.5 дахин хол ажээ.


Одон орон судлаачдын хэлснээр, солир дэлхийд аюул учруулахгүй байна.  


НАСА-гийн мэргэжилтнүүд “2021 SM3”-ыг дэлхийгээс 190 сая км-ийн зайд орших солир, сүүлт одуудын ангилалд оруулжээ.


Холбоотой мэдээ