Төрийн архивд улсын үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-12 11:08:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/173 дугаар тушаалаар төрийн архивын үйл ажиллагаанд үзлэх хийх ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаахаар шийдвэрлэсэн.

Тус  шийдвэрийн дагуу Архивын ерөнхий газрын  Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэнгээр ахлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй баг Баян-Өлгий аймагт ирж, өчигдрөөс архивын үйл ажиллагаанд улсын үзлэг хийж байна.

Улсын үзлэгээр төрийн архивын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаануудыг засч арилгуулж, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангах аж.

Үзлэг энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ