Халдварын 2 068 тохиолдол батлагдаж, 17 хүн нас баржээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2021-10-10 11:24:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2 068 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 403 тохиолдлоор илүү үзүүлэлт юм.


Шинээр илэрсэн тохиолдлын 1 267 нь Улаанбаатар хотод, 801 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 137 тохиолдол батлагдсан байна. Сүүлийн зургаан хоногт Төв аймагт халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдээд буй юм.


Мөн хугацаанд 7 722 иргэн эдгэрсэн бол 21-80 насны 17 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1363 хүн нас бараад байна.


Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 885 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  62 517 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


Ц.Мөнх-Уяа

Холбоотой мэдээ