Халдварын 1665 тохиолдол батлагдаж, 15 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-09 11:52:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1665 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 745 тохиолдлоор бага үзүүлэлт юм.

 

Шинээр илэрсэн тохиолдлын 808 нь Улаанбаатар хотод, 857 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 159 тохиолдол батлагдсан байна. Сүүлийн тав хоногт Төв аймагт халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдээд буй юм.

 

Мөн хугацаанд 8845 иргэн эдгэрсэн бол 21-80 насны 15 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1346 хүн нас бараад байна.

 

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 263 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  56 984 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


Холбоотой мэдээ