Хятадад үндэсний баяраар 515 сая иргэн аялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-08 13:33:11

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын үндэсний баярын долоон хоногийн амралтыг тохиолдуулан 515 сая иргэн дотооддоо аялж жуулчиллаа гэж тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.


Энэхүү үзүүлэлтийг “COVID-19” цар тахал дэгдэхээс өмнөх мөн үеийн аялагчдын тоотой харьцуулахад 70.1 хувьтай нь тэнцэж буйг пүрэв гарагт танилцуулсан яамны мэдээлэл харуулжээ.


Мөн аялал жуулчлалын орлого 389.06 тэрбум юань буюу ойролцоогоор 60.38 тэрбум ам.долларт хүрсэн нь цар тахлын өмнөх үеийн орлогын 59.9 хувьтай тэнцэж байна.


Хятад улсын үндэсний баяр 10 дугаар сарын 1-нд болдог. 

Холбоотой мэдээ