"Рио-2016"-гийн үеэр террорист халдлага үйлдэх эрсдэл өндөр байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-06 11:09:28

ЖЕНЕВ. /KAZINFORM/. Бразилын Рио-де-Жанейро хотод удахгүй болох Олимпын наадмын үеэр  террорист халдлага үйлдэх эрсдэл өндөр хэвээр байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан-Поль Лаборде мэдэгдлээ.

НҮБ-ын Терроризмтой тэмцэх газрыг удирддаг Лаборд хэлэхдээ “дэлхийд хаа сайгүй террористууд тархсан учир халдлага үйлдэхгүй гэх газаргүй. Террористуудын хувьд Олимпын наадам бол халдлага үйлдэж, өөрсдийгөө сурталчлах боломж” гэв.

“Лалын улс” бүлэглэлийнхэн хаа сайгүй халдлага үйлдэх боломжтой учир тус бүлэглэлийн хяналтад байгаа газар нутгийн хэмжээг багасгах нь терроризмын аюул заналхийллийг бууруулахад “маш чухал” гэж тэрбээр нэмж хэлжээ.

.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ