Алхаж, нисдэг робот-дроны загварыг АНУ-д зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-10-07 17:53:28

ПАСАДИНА. /Gizmodo/. АНУ-ын Калифорнийн технологийн хүрээлэнгийн инженерүүд робот-дроны загвар зохион бүтээжээ.


LEONARDO (LEO) нэртэй уг робот нь хоёр хөлтэй энгийн робот шиг газар дээр алхаад зогсохгүй нисэж чаддаг тул дроны үүргийг гүйцэтгэж чадах гэнэ.


Ирээдүйд LEO-г эвдэрсэн дэд бүтцийг шалгах, засварлах, хүрэхэд хэцүү газарт шинэ тоног төхөөрөмж суурилуулах, байгалийн гамшигт нэрвэгдсэн болон үйлдвэрийн осол гарсан газар нутгийг үзэх гэх мэт хүнд хэцүү, аюултай ажлыг гүйцэтгэхэд ашиглах боломжтой гэж хөгжүүлэгчид нь онцолжээ.


Түүнчлэн робот-дроныг батлан хамгаалахын салбарт ашиглах боломжтой байна.



Холбоотой мэдээ