Энэ сарын 9-11-нд архи, согтууруулах ундаа худалдахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор энэ сарын 9-11-нд архи, согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчлэхийг хориглоно.
Мөн энэ өдрүүдэд урлаг, соёл, спортын ямар
нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зохицуулалттай. Үүнд:
- Архи, согтууруулах ундаагаар үйлчилж
худалдах,
- Соёл урлаг, үзвэр, спортын, олныг хамарсан
аливаа арга хэмжээг зохион байгуулах,
- Гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээ ажиллуулахыг тус тус хориглодог.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж буй юм.
Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм. Дээрх хоёр тойрогт 8 нам, 1 эвслийн 14 нэр дэвшигч, хоёр бие даан нэр дэвшигч бүртгүүлэн сурталчилгаагаа эхлүүлсэн юм. Санал хураалт энэ сарын 10-нд болно.