Цар тахлын улмаас хойшилсон Бээжингийн марафон энэ сард болно

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-10-04 17:42:16

БЭЭЖИН. /Xinhua/. Бээжингийн марафон гүйлтийн тэмцээн 10 дугаар сарын 31-ний өдрийн 7:30 цагаас эхэлнэ гэж тус тэмцээнийг зохион байгуулах хорооноос мэдээлэв. Тяньаньмэний талбайгаас Олимпын Ойн парк хүртэл үргэлжлэх марафонд 30 мянга орчим хүн оролцоно.


Энэ удаагийн тэмцээнд Бээжинд байнга оршин суудаг, 20-иос дээш насны /2001 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн/ хүмүүс оролцох боломжтой бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны есдүгээр сарын 23 хүртэлх хугацаанд марафонд оролцсон хүчин төгөлдөр бичиг баримтаа үзүүлэх шаардлагатай байна.


Мөн гүйгчид тэмцээнд оролцохоосоо өмнө 21 хоногийн турш Бээжинд байрлаж, тухайн хугацаандаа өдөр бүр биеийн байдлаа цахимаар мэдээлэх ёстой. Тийнхүү эрүүл мэндийн ногоон код, 72 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэн тэмцээнд оролцоно.


Зохион байгуулах хороо дотоодын алдартай тамирчдыг мөн тэмцээнд урьж оролцуулах ажээ. 2020 оны Бээжингийн марафоныг “COVID-19” цар тахлын улмаас хойшлуулсан билээ. 

Холбоотой мэдээ