“Голден Стэйт Уорриорз”-ын тоглогч Э.Виггинс вакцин хийлгэжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-10-04 16:44:39

ВАШИНГТОН. /NBC/. “Голден Стэйт Уорриорз” багийн довтлогч Эндрю Виггинс “COVID-19”-ийн вакцинд ням гарагт хамрагджээ.


Э.Виггинс вакцинд хамрагдсан тул энэ улирлын бүх тоглолтод оролцох боломжтой гэж спортын сурвалжлагч Шамс Чараниа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.


Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ тоглогчдод вакцин заавал хийлгэх шаардлага тавиагүй ч 10 дугаар сарын 19-нд улирал эхлэхээс өмнө вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байгаа юм.


Канадын тамирчин, 26 настай Э.Виггинс нь шашин шүтлэгтэй холбоотой шалтгаанаар вакцинд хамрагдахгүй байх хүсэлтийг “NBA”-д гаргасан ч татгалзсан хариу авчээ.


Одоогийн байдлаар “NBA”-ийн тоглогчдын 90 орчим хувь нь вакцины эхний тунг тариулаад байгаа юм.


“Вакцинд хамрагдахаас татгалзсан тоглогчдод 2021-2022 оны улиралд оролцож чадаагүй тоглолтынх нь цалинг өгөхгүй” гэж “NBA”-ийн хэвлэлийн төлөөлөгч Майк Басс лхагва гарагт мэдэгджээ.


Мөн “NBA” вакцинд хамрагдаагүй тоглогчид, арын албаны ажилтнуудыг тогтмол шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ