24 сумын улсын бүртгэгч иж бүрэн компьютер, зургийн аппараттай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-30 21:35:11

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 24 сумын улсын бүртгэгчдийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчиллээ гэж Завхан аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээлэв.

-БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд бүх сумын ажилчдын техник тоног төхөөрөмжийг шинэчлээд байна. Манай аймгийн 24 суманд 25 улсын бүртгэгч ажилладаг. Эдгээр улсын бүртгэгч нарт компьютер, принтер, канон, скайнер, хурууны хээ уншигч, зургийн аппарат зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд тоног, төхөөрөмж нэн чухал юм. Энэ удаад бүх сумын улсын бүртгэгч нарын ажлын техник хэрэгсэл иж бүрэн шинэчлэгдсэнд баяртай байгаа гэв.



Холбоотой мэдээ