“Тоглолт наймаалцах – Бооцоо тавихын эсрэг хамтдаа” уриаг чанд баримтална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-30 09:33:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийг эрүүл, шударга байлгахын төлөө Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ "Integrity" албыг ажиллуулж эхэлжээ.


Өнөөдрийг хүртэл тоглолт наймаалцах болон бооцоо тавихтай холбоотой мэдээллийг авсаар байгаа бөгөөд цаашид ч үүнтэй холбоотой мэдээллийг өгөхөд нээлттэй бөгөөд нууцыг чанд хадгалан, шалгалтыг явуулж, хатуу арга хэмжээ авах болно. Мэдээлэл авах: INTEGRITY@THE-MFF.MN


Монголын хөлбөмбөгт оролцогч, хамааралтай албаны хүмүүс болон түүний гэр бүл дотоодын болон гадаадын хөлбөмбөгт ч бооцоо тавих нь ОУХБХ /FIFA/, АХБХ /AFC/ болон МХБХ-ны дүрмийн дагуу хориотой гэдгийг онцлон сануулж байна. 


МХБХ-ноос тоглолт наймаалцах болон бооцоо тавихын эсрэг хэзээд хатуу тэмцэх болно. “Шударга өрсөлдөөн-Эрүүл хөлбөмбөг” уриаг Монголын хөлбөмбөгчид болон хөлбөмбөг сонирхогч, дэмжигчид эрхэмлэнэ.

Холбоотой мэдээ