Тунист өндөр настнуудыг вакцины гурав дахь тунд хамруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-29 10:04:45

ТУНИС. /Xinhua/. Халдварын тархалттай тэмцэх зорилгын хүрээнд Тунисын шинжлэх ухааны хорооноос 75 ба түүнээс дээш насны иргэдийг “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунд хамруулж эхлэх шийдвэрийг мягмар гарагт баталжээ.


“Энэхүү вакцинжуулалтын ажлыг удахгүй эхлүүлнэ” гэж тус хорооны хэвлэлийн төлөөлөгч Жалила Бен Хелил хэлснийг “Tunis Afrique Presse” агентлаг уламжилсан байна.


“Уг кампанит ажлын дараа 50-аас дээш насны хүн амыг вакцины гурав дахь тунд хамруулах ажлыг эхлүүлнэ" гэж Жалила Бен Хелил нэмж дурджээ. Түүнчлэн энэ оны гуравдугаар сард вакцины эхний тунг хийлгэсэн архаг, суурь өвчтэй хүмүүс болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудад вакцины гурав дахь тунг тарина хэмээн онцолжээ.


Тунист сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 179 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан нийт хүмүүсийн тоо 705474 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.


Мөн халдварын улмаас зургаан хүн нас барж, нийт нас баралтын тохиолдлын тоо 794 болжээ. Энэ оны гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 3768319 хүнд вакцинд бүрэн хамрагджээ. 

Холбоотой мэдээ