“Ford” цахилгаан автомашины цэнэг хураагуурын үйлдвэр байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/.
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford
Motor” компани цахилгаан автомашины
цэнэг хураагуурын гурван үйлдвэр байгуулахад долоон тэрбум ам.доллар
зориулахаар болсноо даваа гарагт мэдэгджээ.
Тодруулбал,
АНУ-ын Кентукки муж улсад хоёр үйлдвэр, Теннесси муж улсад нэг үйлдвэр байгуулна.
“Ford” энэхүү төслөө БНСУ-ын
цэнэг хураагуур үйлдвэрлэгч “SK Innovation” компанитай хамтран хэрэгжүүлэх ажээ.
Мөн Теннесси дэх
үйлдвэрт цахилгаан автомашинуудыг угсарна. “Ford”-ын мэдээлснээр, эдгээр төлөвлөгөөний хүрээнд 11
мянган ажлын байр бий болох төлөвтэй байна.
Өнгөрсөн сард АНУ-ын
Ерөнхийлөгч Жо Байден 2030 он гэхэд шинээр худалдаалагдах автомашинуудын тэн
хагасыг цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилт дэвшүүлсэн юм.
Тийнхүү “Ford”-ын хувьд ачааны машинуудынхаа цахилгаан
загварын үйлдвэрлэлийг түргэтгэхээр төлөвлөж байгаа бол “General Motors” 2035 он гэхэд бензин, дизель
хөдөлгүүртэй автомашин худалдаалахаа зогсооно гэдгээ мэдэгдээд байна.