Цагдаагийн газар иж бүрэн тоноглогдсон автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-27 17:42:13

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатаар ахлуулсан ажлын баг ажиллаж байна.

-Ажлын баг аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газраас баримталж байгаа бодлого чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж мэдээлэл өглөө. Мөн үеэр цагдаагийн алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, удирдах албан тушаалтнуудаас мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт авчээ. Мөн ажлын баг тус аймагт ажиллах үеэрээ аймгийн Цагдаагийн газарт иж бүрэн тоноглогдсон гурван автомашиныг хүлээлгэн өглөө. Аймгийн цагдаагийн газарт парк шинэчлэлт хийсэн энэхүү автомашин нь хөдөлгөөнт эргүүл болон хэв журам сахиулах үйл ажиллагаанд ашиглах юм гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ