НҮБ-ын тэргүүн цөмийн зэвсгээс ангижрахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-27 12:12:07

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ням гарагт Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тохиолдуулан эх дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулж, яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл, энх тайвны шинэ эринийг эхлүүлэхийг уриалжээ.


“Цөмийн зэвсгийн аюулыг арилгахыг НҮБ байгуулагдсан цагаасаа эхлэн үйл хэргийнхээ гол чиглэл болгож ирсэн. Тодруулбал, 1946 онд Ерөнхий Ассамблейн хамгийн анхны тогтоолд үй олноор хөнөөх зэвсгийг устгах талаар тусгасан” гэдгийг НҮБ-ын тэргүүн цохон тэмдэглэсэн байна.


Сүүлийн олон арван жилд цөмийн зэвсгийн нийт тоо буурсаар байгаа ч дэлхий даяар ийм төрлийн 14 мянга орчим зэвсэг хадгалагдсаар байгааг А.Гутерреш дурдаад, дэлхий нийтийн сайн сайхны төлөө цөмийн зэвсгийг устгаж, яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл, энх тайвны шинэ эринийг эхлүүлэх цаг нь ирээд байна хэмээн хэлжээ. 

Холбоотой мэдээ