Халдвар авсан 8068 иргэн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-23 15:15:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 129 хүнд түргэвчилсэн, 35 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 164 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 58 тохиолдол шинээр батлагдлаа.

Тодруулж хэлэхэд, Баяннуур, Дэлүүн суманд тус бүр 1, Бугат, Булганд 2, Ногооннуурт 4, Улаанхуст 7, Цагааннуур тосгонд 3, Өлгийд 38 иргэнээс халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 8832 боллоо. Аймгийн хэмжээнд цар тахлын 147 голомт байна.

Өнөөдрийн байдлаар халдвар авсан 8068 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 91) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 87, Сансар эмнэлэгт 2, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 57, гэртээ 588 иргэн эмчлүүлж байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 756 иргэнээс 675 иргэний биеийн байдал хөнгөн, 55 иргэнийх хүндэвтэр, 25 иргэнийх хүнд, 1 иргэнийх маш хүнд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ