Ирландын БНХАУ-руу хийсэн экспортын хэмжээ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
anudaritsagaan@gmail.com
2021-09-23 10:37:55

ДАБЛИН. /Xinhua/. Ирландын энэ оны долоодугаар сард хийсэн экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар буурсан боловч БНХАУ-руу хийсэн экспортын хэмжээ 8.59 хувиар өссөн гэж Ирландын Үндэсний статистикийн газраас мэдээлжээ.


Тодруулбал, долоодугаар сарын байдлаар Ирланд улс нийт 12.87 тэрбум евро буюу 15 тэрбум орчим ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлосноос 1.087 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-руу экспортолжээ.


Мөн сард Ирландад бараа бүтээгдэхүүний импорт 7.56 хувиар буурсан бөгөөд БНХАУ-аас нийлүүлсэн тус улсын импорт 1.84 хувиар буурчээ. Энэ оны 1-7 дугаар сарын хооронд Ирланд 93.89 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.85 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч БНХАУ-руу хийсэн экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 тэрбум евро байсан нь 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм.  


Энэ оны эхний долоон сарын байдлаар Ирландын нийт импортолсон барааны үнэ 55.97 тэрбум евро байсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15.17 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Үүний зэрэгцээ БНХАУ-аас нийлүүлсэн тус улсын импортын хэмжээ 11.63 хувиар өсжээ.


Ирландын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, энэ оны  эхний долоон сарын хугацаанд хийсэн импорт, экспортын хэмжээнээс харахад БНХАУ Ирландын тав дахь том худалдааны түнш хэвээр байгааг онцолжээ.   

Холбоотой мэдээ