Тавантолгой ХК 50 жилийн ойгоо спортоор өрсөлдөж тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-04 20:36:15

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК 50 жилийн тэгш ойгоороо нутгийнхаа нийт иргэдийн дунд спортын арга хэмжээ зохион байгуулахаар болов.

 Энэхүү олон төрөлт тэмцээнийг зохион байгуулснаар компанийнхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахын зэрэгцээ төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, компаниудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой аж. Энэ сарын 6-10-ны хооронд зохион байгуулах тус арга хэмжээний үеэр сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, шатар, дугуй зэрэг спортын төрлөөр баг тамирчид өрсөлдөх нь. Спортын арга хэмжээ Даланзадгад суманд болох юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ