"Сайн хувьцаа" хөтөлбөрийн санхүүжилт хүлээгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭШийдлийн Засгийн газраас санаачилсан “Сайн хувьцаа” хөтөлбөрийн санхүүжилт арилжааны банкуудад шилжээгүй байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаанаас 322-ыг Засгийн газарт худалдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг Засгийн газар арилжааны банкуудаар дамжуулан өнгөрөгч 6 дугаар сарын 13-наас хүлээн авч эхэлсэн. Иргэдийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг 7 хоногийн дараа эхний ээлжийн 100 мянган төгрөгийг хувийн дансанд нь шилжүүлсэн бөгөөд өргөдөл авч эхэлсэн эхний 7 хоногт хүсэлт гаргасан иргэд энэ долоо хоногт гурав дахь удаагийн буюу сүүлийн 100 мянган төгрөгөө авах ёстой.
Гэвч одоогийн байдлаар арилжааны банкуудад "Сайн хувьцаа" хөтөлбөрийн санхүүжилт Сангийн яамнаас шилжиж ирээгүйн улмаас иргэдийн дунд хүлээлт үүсээд байна. "ХААН", "Голомт", "Төрийн банк"-наас тодруулахад санхүүжилт ирмэгц иргэдийн данс руу шилжүүлэх бөгөөд шинээр хүсэлт гаргаж буй иргэдийн өргөдлийг хэвийн хүлээн авч байгаа аж.
Харин Сангийн сайд Б.Болортой холбогдон тодруулахад ""Сайн хувьцаа" хөтөлбөрийн санхүүжилтыг зогсоосон зүйл байхгүй. Цаашид хэвийн олгоно. Ойрын өдрүүдэд амралт таараад бага зэрэг хугацаа хоцорч байна" гэв.
Ямартаа ч иргэдийн эмээж байгаачлан Засгийн газраас "Сайн хувьцаа" хөтөлбөрийг зогсоогоогүй аж. Мөн шинээр өргөдөл өгөх иргэдийн эрх нээлттэй хэвээр байна.
Н.Гантуяа