Вакцины гурав дахь тунд 5900 хүнийг хамруулжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-09-22 10:54:29

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 198 сорьцоос 47, түргэвчилсэн оношлуурын 197 шинжилгээнээс 68, нийт 112 тохиолдол батлагдаж нийт тохиолдол 6905 болов.

Өчигдөр 93 хүн тусгай эмнэлгүүдээс, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 35 хүн эдгэрсэн.

Нийт 6905 тохиолдлын 5694 нь буюу 85,2 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 20

Эмчлүүлж байгаа 1168: Үүнээс: 23 тусгай эмнэлэгт - 772: Ихтамир 25, Чулуут 41, Хангай 14, Тариат 50, Өндөр-Улаан 48, Эрдэнэмандал 44, Жаргалант 9, Цэцэрлэг 22, Хайрхан 15, Батцэнгэл 5, Өлзийт 50, Өгийнуур 24, Хашаат 57, Хотонт 26, Цэнхэр 37, Төвшрүүлэх 18, Булган 20, Цахир 9, Хоршоолол 10, Нэгдсэн эмнэлэг 121, Сувд тусгай эмнэлэг 65, Зүүхэн эмнэлэг 26, Ар тооромт 36. Биеийн байдал: Хөнгөн 607, хүндэвтэр 146, хүнд 16, маш хүнд 4.Биеийн байдал: Хөнгөн 611, хүндэвтэр 139, хүнд 20, маш хүнд 5.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 396:

Ар Мөнгөнчагнуур - 209, Ар Мөнхжин - 89, Ар Манал - 98

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 99

6-15 нас: 184

16-39 нас: 478

40-59 нас: 285

60-аас дээш: 122

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 3059

Аймгийн хэмжээнд I тунд 60225, II тунд 55961, III тунд 5900 хүнийг дархлаажуулсан байна.


Холбоотой мэдээ