Шилдэг оюутнуудад тэтгэлэг олголоо

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-09-20 23:45:22

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн шилдэг 16 оюутныг шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олголоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-Оюутан залуучуудын мэдлэг боловсрол, ур чадвар, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх. Олон талын зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг 2021 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасны дагуу  зарласан. Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж шилдэг 16 оюутныг шалгаруулан, тэтгэлгийг олгоод байна. Тухайлбал МУИС-ийн оюутан Б.Баасансүрэн, М.Бямбасүрэн, З.Дүүрэнжаргал, МУИС-ийн Завхан сургуулийн оюутан Г.Ганцоож, СЭЗИС-ийн оюутан М.Уртнасан, ХААИС-ийн оюутан Э.Оюунбилэг, Ч.Даваабаяр. ХУИС-ийн оюутан Х.Отгонзул, МУБИС-ийн оюутан Б.Оюунгэрэл, Л.Оюунтуяа, ШУТИС-ийн оюутан Т.Солонго, Отгонтэнгэр их сургуулийн оюутан М.Золжаргал нарын оюутнууд тэтгэлэг хүртээд байна.

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан МУИС-ийн оюутан О.Номин-Эрдэнэ, Б.Дашзэвэг, Ч.Уртнасан, СЭЗИС-ийн оюутан Д.Мягмарсайхан нар тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ гэв. 


Холбоотой мэдээ