Аймаг хоорондын хилийн маргаантай асуудлыг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-20 18:27:29
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Манлай сум, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт хилийн цэс тодруулах ажлыг зохион байгуулсан байна.
Тус хоёр сумын заагт байх “Цагаан цавын овоот толгой”, “Дугуйн цогт”, “Цагаан цавын арын шанд”, “Цацын улаан овооны бууц” зэрэг газруудад маргаан үүсээд байсан. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, тухайн сумдын удирдлага, холбогдох мэргэжилтэн, иргэдийн хамт энэ сарын 15-нд уг газарт очиж геодезийн хэмжилт, зураглалын Trimble R4 багажаар хэмжилтийг хийж маргааныг тасалсан байна. Үүний дүнд маргаантай газруудаас “Цагаан цавын овоот толгой”-н 65м, “Дугуйн цогт”-ын 750м газар Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэр байжээ. Үүнээс “Цагаан цавын овоот толгой” гэх газарт газар өмчлөх гэрчилгээг олгосон байсан байна.
Холбоотой мэдээ