Ерөнхийлөгч Пак Гын Хэ АСЕМ-д оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-07-04 14:57:04

СӨҮЛ. /Arirangnews/. Ерөнхийлөгч Пак Гын Хэ ирэх долоо хоногт АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцохоор Монгол Улсад 5 өдрийн айлчлал хийх бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзана.

Ази, Европын улсуудын хамтын ажиллагааны 20 жилийн ойг тэмдэглэж буй АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтыг санаачлагчдын нэг болох БНСУ нь бүс нутагт гүйцэтгэж буй өөрийн үүрэг роль болон Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгох хамтын хүчин чармайлтад оруулж буй өөрийн хувь нэмрийг бэхжүүлэхийг зорьж байгаа  юм.

Пак Гын Хэ  Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаа, хүмүүс хоорондын болон соёлын солилцоог өргөжүүлэх арга замуудыг хэлэлцэх юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдийг Монголын худалдан авагчидтай холбох зорилгоор бизнес уулзалт зохион байгуулахаас гадна Монголд амьдарч буй солонгос иргэдтэй уулзах ажээ.

Х.Сарнай


 

Холбоотой мэдээ