Сэлэнгэ аймагт халдварын нийт тохиолдол 7766 болж, дахин нэг иргэн нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-09-17 22:40:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээллээр сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдварын 462 тохиолдол батлагдаж, коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд оноштойгоор дахин нэг иргэн нас барсан байна.  

Сэлэнгэ аймагт батлагдсан 462 тохиолдлын 342 нь ПГУ-аар, 120 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэдийг түргэвчилсэн тестийн хариугаар баталгаажуулсан тоо аж. Дээрх нийт тохиолдлын 97 нь аймгийн төв Сүхбаатарт, 128 нь Мандалд, 72 нь Ерөөд, Хэрх тосгонд 15, Цагааннуур суманд 16, Сайхан суманд 79, бусад тохиолдол нь Алтанбулаг, Бугант, Жавхлант, Зүүнбүрэн, Хэрх тосгон, Орхонтуул, Рашаант, Номгон, Сант, Түшиг, Хүдэр, Шаамар, Дулаанхаан тосгонд байна.

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд байна. Сүхбаатар сумын багуудад гарч байгаа батлагдсан тохиолдлын мэдээллийг Сүхбаатар сумын Тандалтын алба хариуцан мэдээлж байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт халдварын нийт тохиолдол 7766 боллоо.

 

Холбоотой мэдээ