Гэрээт цагдаагийн хэлтсийн 30 жилийн ой тохиож байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-09-16 17:42:28
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэс байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Цагдаагийн Ерөнхий газраас ойн баярын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, эх орны өнцөг булан бүрийн 61 цэгээс цагдаагийн бие бүрэлдэхүүн холбогдон оролцов.

Мөн баярын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын төлөөлөл оролцож, Гэрээт цагдаагийн хэлтэс болон цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр цагдаагийн байгууллагын шилдэг алба хаагчдыг Цагдаагийн алдар тэмдэг, Хуульзүйн яам болон Цагдаагийн Ерөнхий газрын жуух бичиг, Орхон аймгийн Хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын болон ИТХ-ын жуух бичгээр шагнаж, урамшууллаа гэж тус үйлдвэрийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ