"Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021" үзэсгэлэн худалдааг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-16 17:26:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" үзэсгэлэн худалдааг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлээ.


Энэ сарын 23 хүртэлх үргэлжлэх үзэсгэлэн худалдааны үеэр долоон өдөр өөр өөр өдөрлөг, хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулна. Өнөөдөр мал аж ахуйн салбарын өдөрлөг болж, Монголын мал аж ахуйн салбарын ололт, амжилтын талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, бэлчээрийн менежмент, малын тэжээл үйлдвэрлэл, мал үржүүлэг, технологийн болон мал бүртгэлжүүлэлтийн үйлчилгээ, гүн хөлдөөсөн үрээр малд зохиомол хээлтүүлэг хийх арга, мал, амьтны эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ урьчилан сэргийлэх, мал эмнэлгийн оношилгоо, лабораторийн үйл ажиллагаа, мал эмнэлгийн эм, био бэлдмэл үйлдвэрлэл болон салбарын төсөл хөтөлбөрийг танилцууллаа. 


Үзэсгэлэн худалдааг 2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлгэжээ.


Үзэсгэлэн худалдааны хөтөлбөрийг танилцуулж байна.


9 сарын 17. БААСАН ГАРАГ

10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

11.30-13.30 Нэгдсэн үйл ажиллагааны нээлт

12.30-13.30 -Хөдөө аж ахуйн салбарт гаднын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үр дүнгийн танилцуулга

-Хүнс үйлдвэрлэлийн салбарт бий болсон Шинжлэх ухаан, технологийн үр дүнгүүд, инновацийн бүтээгдэхүүний танилцуулга

13.30-15.00 “Эх орны сүү, эрүүл хүнс” өдөрлөг

-Шинэ бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа

-Сүү, бүүн бүтээгдэхүүний ач холбогдол

15.00-16.00 “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн үр дүнг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа

16.00-18.00 “Бэлчээрийн монгол махаар дэлхийг дайлъя” өдөрлөг

-Шинэ төрлийн мах, махан бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа


9 сарын 18. БЯМБА ГАРАГ

10.00–19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

13.00-17.00 Хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарын өдөрлөг

13.15-13.55 Хоршооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн мэндчилгээ

13.55-14.15 Томоохон аж ахуйн нэгж, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд санамж бичиг байгуулах 

15.00-17.00 Шинэ бүтээгдэхүүний танилцуулга /загварын үзүүлбэр/


9 сарын 19. НЯМ ГАРАГ

10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

Ургамлын гаралтай хүнс үйлдвэрлэгчдийн өдөрлөг

-Бялуу, амттаны үйлдвэрлэлийн танилцуулга

-Шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа

-Танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн

14.00-14.30 ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит Грант шагнал хүртсэн бүтээл, Гарааны компаниуд, инновацийн бүтээгдэхүүний танилцуулга

14.30-17.00 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өдөрлөг

-Мастер тогоочдын шоу

-“Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг

-Бариста&Бартендер шоу


9 сарын 20. ДАВАА ГАРАГ

10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

10.00-17.00 Газар тариалангийн салбарын өдөрлөг

10.00-12.00 “Өрхийн тариалан -2021” хөдөлгөөний танилцуулга

-Хүнсний ногооны таримлын нэр төрөл, технологийн мэдээлэл

-Ногоог нөөшлөх, хөлдөөх хатаах технологийн сургалт /Монгол ногоо төсөл/

12.00-13.30 Ургамал, газар тариалангийн салбарт бий болсон Шинжлэх ухаан, технологийн үр дүн, гарааны компаниуд, инновацийн бүтээгдэхүүний танилцуулга

13.30-14.00 -Хүнсний ногоог гэрийн нөхцөлд боловсруулах, нөөшилсөн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа /Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл /

-Хүнсний ногооны ил талбайн үр үйлдвэрлэл, үрийн худалдаа, төслийн үр дүн

-Хүлэмжийн ногооны нэр төрөл үзэсгэлэн худалдаа, технологи

-Хүнсний ногооны усалгаа, ургамал хамгаалал. Видео хичээл

14.00-16.00-Японы ногоочдыг чадавхжуулах туршлага, олон улсад нэвтрүүлсэн хөтөлбөрийн танилцуулга

-Хүнсний ногооны хөрсний үржил шим, бордооны туршилт үр дүн

-Хүнсний ногооны нэр төрөл, импортын ногоог бууруулах, таримлын технологи гарын авлага, зөвлөмж

16.00-18.00 Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн дүн, зөвлөмжийг ногоочдод танилцуулах

18.00-19.00 Өдрийн дүгнэлт, зөвлөмж, хяналт


9 сарын 21. МЯГМАР ГАРАГ

10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

11.00-15.00 B2B гэрээ, хэлэлцээ хийх хамтын ажиллагааны уулзалт

14.00-15.00 Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн “Түншлэлийн хөтөлбөр”-ийн нээлт


9 сарын 22. ЛХАГВА ГАРАГ

10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

11.00-14.00 "Алсыг харъя, органикийг сонгоё" өдөрлөг

-Органик хүнсний талаар видео анимэйшнийг цацах

-Урлагийн үйл ажиллагааэ

-Органик хүнс гэж юу вэ? Органик хүнсийг хэрхэн таних вэ? товч танилцуулга

-Циркийн үзүүлбэр

-АХА тэмцээн, органик бүтээгдэхүүний дээжээр шагнах

14.00-14.20 ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит шагнал хүртсэн бүтээл, гарааны компаниуд, инновацийн бүтээгдэхүүний танилцуулга

14.20-17.00 Худалдааны салбарын өдөрлөг

14.30-14.40 Патент, барааны тэмдэг, газарзүйн заалт сургалт, танилцуулга

14.40-15.00 Гарал үүслийн гэрчилгээ, REX систем гэж юу вэ?

15.00-15:20 МҮХАҮТ-ын нэрэмжит шагнал гардуулах, азтан шалгаруулах 

15.20-16.00 Цахим худалдаа /www.odo.mn цахим худалдааны нэгдсэн сайт/

16.00-17.00 "Номин Холдинг" ХХК-ийн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа


9 сарын 23. ПҮРЭВ ГАРАГ

10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

13.00-13.30 Хаалтын ажиллагаа

13.30-14.30 Шагнал гардуулах ёслол

 

Холбоотой мэдээ