Сураггүй байсан Швейцарь иргэний цогцсыг олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-07-04 11:09:04

Завхан аймгийн Идэр сумаас Идэрийн голоор усан аялал хийхээр 5 дугаар сарын 24-ний өдөр гараад сураггүй болсон  Швейцарийн холбооны улсын иргэн Б /69 настай, эрэгтэй/-ийг  Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн ОБГ-ынхан эрэн хайж  цогцсыг нь олжээ.

Сар гаруйн хугацаанд Орос-Монголын хил дагуу голын усаар  эрж хайгаад олоогүй учир  эрлийг зогсоох шийдвэр гаргах гэж байх үед  буюу 7 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Сэлэнгэ багийн нутаг “Цацын булан”-гийн гүүрнээс 350 км зайтай Сэлэнгэ мөрний салаанд бургас тээглэн тогтсон нэгэн цогцос байгааг Цагдаагийн хэсгийн төлөөлөгч илрүүлжээ. Тэрхүү цогцос нь алга болоод эрэн сурвалжилж байсан Швейцарь иргэнийх мөн болохыг нотолсон учир эрлийн ажиллагааг зогсоолоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ