Хамгийн том радио дуран авайг суурилуулж дуусчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-07-04 10:27:23

ГУЙЯН. /Xinhua/. Өчигдөр өглөө том тавган антены төвд 4450 ширхэг хавтангийн хамгийн сүүлчийнхийг суулгаснаар дэлхий дээр хамгийн томд тооцогдох радио дуран авайг /телескоп/ суурилуулах ажил дуусчээ. Ингэснээр төлөвлөсний дагуу ирэх есдүгээр сард уг телескопыг ажиллуулж эхлэх боломжтой боллоо.

Хөлбөмбөгийн 30 талбайтай тэнцэхүйц том ойлгогч дуран руу гурвалжин хэлбэртэй сүүлчийн хавтанг чиглүүлэх ажил өчигдөр өглөөний 10:47 минутад эхэлж, бүтэн цаг орчим үргэлжилжээ.

Хятадын баруун урд нутгийн Гуйжоу мужийн Пинтан хошууны нутагт орших хөндийд дэлхийн хамгийн том радио дуран авайг суурилуулах ажлыг 300 орчим хүн, тэдний дотор зохион бүтээгч, шинжээч, шинжлэх ухааныг дэмжигч болон сэтгүүлчид ажиглан сонирхсон байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ