Баян-Өлгий аймагт 2,4 сая толгой мал өвөлжинө

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-14 12:21:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 2021-2020 оны өвөл 2 сая 425 мянган толгой мал өвөлжинө гэсэн тооцоог аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргажээ.

Тус аймагт оны эхэнд 2 сая 224 мянган мал тоологдсоноос 6957 мянган толгой мал зүй бусаар хорогджээ. Харин 856,3 мянган толгой төл бойжиж, одоо аймгийн хэмжээнд 3 сая 74 мянган толгой мал байна.

Үүнээс бэлчээрийн өвсний гарц, даацыг тооцсоны үндсэнд 662,7 мянган малыг эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн тооцоолжээ.

Сумдаас Цэнгэлд хамгийн олон буюу 334,6 мянга, Ногооннуурт 265,9 мянга, Дэлүүнд 265,5 мянга, Улаанхуст 238,2 мянга, Өлгий суманд хамгийн бага буюу 34,5 мянган толгой мал өвөлжих ажээ. 

Холбоотой мэдээ