Оросын тамирчид Спортын арбитрын шүүхэд давж заалдав

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2016-07-04 10:03:59

МОСКВА. /Xinhua/. Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэр гаргасан Олон улсын хөнгөн атлетикийн холбооны /ОУХАХ/ эсрэг Оросын Олимпын хороо /ООХ/ болон тус улсын 68 тамирчид нэгдэн арбитрын шүүхэд зарга мэдүүлжээ.

ООХ мэдэгдэхдээ “Спортын арбитрын шүүх бидний гомдлыг энэ сарын 19-нд авч хэлэлцэнэ” гэв.

Сэргээш хэрэглэхийг хориглосон дүрэм журмыг зохион байгуулалтайгаар зөрчсөн гэж үзэн Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг Рио-де-Жанейрогийн Олимпын наадам оролцохыг хориглосон шийдвэрийг ОУХАХ өнгөрсөн зургадугаар сарын 17-нд гаргасан билээ. Харин Москва үүнийг “шударга бус шийдвэр” гэж үзэж байгаа юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ