Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб байгуулав

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2021-09-13 17:54:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дэргэд Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб үйл ажиллагаагаа эхлүүлээд буй.


Энэ сарын 27-нд дэлхий даяар тэмдэглэх Дэлхийн аялал жуулчлал өдрийн хүрээнд уг клубийг нийт 50-иад сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй байгуулж байгаагаа зарлан, үйл ажиллагаагаа тогтмолжуулахаар боллоо.

Тус клуб аялал жуулчлалын салбарын тухай үнэн бодит мэдээ мэдээллийг уншигчдад хурдан шуурхай хүргэх, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн даван туулах болон шийдвэрлэх гарц гаргалгааг хамтдаа эрэлхийлэх, дэлхийд шинээр гарч ирж буй ойлголтыг олон нийтэд түгээх, дотоодын туршлагатай аялагчдын болон олон улсын туршлагаас хуваалцах, сэтгүүлчдийнхээ гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зэрэгт ажлаа чиглүүлэх юм.

Клубийн гишүүд энэ хугацаанд Жаргалантын аманд 3000 гаруй мод тарих ажлыг санаачлан зохион байгуулсан бөгөөд Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтаж аялал жуулчлалын сэдвээр дагнан мэргэшсэн сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдааныг зарлаад байна.

Холбоотой мэдээ