Жирэмсэн эх, 2-11 насныханд томуугийн эсрэг вакцин хийж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-13 14:44:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна.

“Томуугаас сэргийлье” уриатай энэхүү аян энэ сарын 13-22-ныг хүртэл 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн, БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFLU” гурван цэнт вакцин хийх юм. Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь, дүүргүүд зохион байгуулна.

Заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдийг энэ үеэр нөхөн дархлаажуулах боломжтой. Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинд 160 мянга гаруй хүүхэд, 10 мянга гаруй жирэмсэн эх хамрагдах аж.

Холбоотой мэдээ