Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд 105 улс орны төлөөлөл оролцоно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-09-09 17:16:24

БЭЭЖИН. /Xinhua/. Энэ сарын 14-18-нд болох Бээжингийн 28 дахь удаагийн олон улсын номын үзэсгэлэнд лхагва гаргийн байдлаар 105 улс орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцохоор болоод байна гэж үзэсгэлэнг зохион байгуулагчид мэдээлжээ.


Тодруулбал, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд 57 улс орон, бүс нутаг оролцох бөгөөд энэхүү номын үзэсгэлэнд 300 мянга орчим номыг дэлгэх төлөвтэй байгаа ажээ.


Пакистан Хүндэт орны хувиар оролцох энэ жилийн үйл ажиллагаа нь “COVID-19” цар тахлын үед цахим болон биечилсэн хэлбэрээр зохион байгуулах олон улсын анхны томоохон номын үзэсгэлэн болох юм.


Энэхүү үйл ажиллагааг Хятадын Үндэсний хэвлэлийн газар, Шинжлэх ухаан, технологийн яам, Бээжин хотын засаг захиргаа, Хэвлэх газруудын холбоо, Зохиолчдын холбоо хамтран зохион байгуулна. 


Мөн Бээжингийн 19 дэх удаагийн олон улсын номын наадмыг зэрэг зохион байгуулах ажээ. 

Холбоотой мэдээ