Дотоодын 50 гаруй их дээд сургуулийг нэгтгэсэн үзэсгэлэн үүдээ нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2016-07-02 15:37:26

БСШУЯ, “Модерн Экспо” агентлагаас жил бүр уламжлал бүр зохион байгуулдаг “Шинэ элсэлт-Шилдэг боловсрол 2016“ үзэсгэлэн яармаг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд материаллаг бааз суурь, багшлах боловсон хүчин сайтай нэг буюу түүнээс дээш удаа магадлан итгэмжлэгдсэн 50 гаруй дотоодын их дээд сургууль, коллежууд оролцож байна. Мөн үеэр төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүд болон оюутан солилцооны талаарх мэдээллийг сонирхох боломжтой юм.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь шинээр их дээд сургуульд элсэгчдэд суралцах сургуулиа сонголтоо хийхэд туслах, ажил мэргэжлээ зөв сонгоход чиглэл өгөх юм. Энэ жилийн үзэсгэлэнгийн хувьд ЭЕШ-ын хариу энэ сарын 1-нд гарсантай холбогдуулж өнөөдрөөс энэ сарын 6-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ