Ойн хөнөөлт шавжаас хамгаалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн хөнөөлт шавжийн хор хөнөөлөөс хамгаалж, навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхийн /Dendrolimus sibiricus Tschetv/ I-II насны хүрэнцэртэй авиа микробологийн аргаар тэмцэж байна.
Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцрийн тоо толгойн нягтшилтыг
тодорхойлох, устгах талбайг
сонгох судалгааг Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, Горхи-Тэрэлжийн БГЦ-ын
хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Эрдэнэ сумын байгаль хамгаалагч нар хамтран
гүйцэтгэлээ.
Судалгааны дүнд үндэслэн Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг,
Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хамаарах 16.6 мян.га талбайд тэмцэх ажлыг ойн
мэргэжлийн байгууллагатай
хамтран зохион байгуулав.
Богдхан уулын ДЦГ-ын ойн санд голомт үүсгэн хөнөөл учруулж буй Якобсоны төөлүүрч эрвээхэйн /Erannis jacobsoni Djak/ хүрэнцэртэй тэмцэх хүрээнд Хүрэлтогоот, Хүрхэрээ, Бумбат, Харгана, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын Их булаг, Шар булаг зэрэг аманд найман удаагийн нислэгээр 2400 га талбайд хийжээ.