Дахин сонгуулийг маргааш явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-01 21:54:54

 Маргааш Луус суманд аймгийн ИТХ- ын дахин сонгуулийг зохион байгуулна. ИТХ- ын 8 дугаар тойрог буюу Луус суманд МАН- аас нэр дэвшигч Б. Гантогтох болон бие даан нэр дэвшигч Д. Доржпүрэв нар тус бүр 316 санал авч тэнцсэн учраас дахин сонгууль явуулах нөхцөл үүссэн юм.

Сонгуулийн тухай хуулийн дагуу дахин сонгууль явуулах шийдвэрийг аймгийн сонгуулийн хороо гаргаж, санал хураалтыг 7 дугаар сарын 2- ны өдрийн өглөө 9 цагаас орой 22 цаг хүртэл явуулна.  

Луус сумын хувьд 1199 сонгогчтой.  6 дугаар сарын 29- ны сонгуульд сонгогчдын ирц 82.8 хувьтай байсан юм.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ