Ноолуурын салбарын талаар ярилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Монголын Ноос ноолуурын холбоо, ХАА-н бирж, үйлдвэрлэгчид хамтран ноолуурын салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтаар энэ оны түүхий эд бэлтгэлийн зээлийн хугацааг 3 жилээр сунгах, ХАА-н биржийн үйл ажиллагааны шимтгэл хураамж, биржийн үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, НӨАТ-ын хуулийн 14.1.4-ын хэрэгжилтийг хангах, экспортод гарч буй ноолууран бүтээгдэхүүний чанар, стандартад баталгаажуулалт хийх талаар санал солилцов.
Түүнчлэн, ХАА-н биржийн хууль, НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулахаар тохиролцжээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, МННХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж, ХАА-н биржийн дэд дарга н.Ариунбат болон ноос, ноолуурын компанийн удирдлагууд оролцлоо.